


0
NOROO PAINT-ийн бетон шалны DHDC-6200 нь үйлдвэрийн болон автомашины зогсоол, агуулах, үйлдвэр зэрэг өндөр ачаалалтай бетон шаланд зориулсан 2 компоненттой эпокси шалны хамгаалалтын будаг (Epoxy Lining Floor Coating) юм.
NOROO DHDC-6200 нь эпокси болон тусгай хатууруулагчийн найрлагатай, уусгагчгүй өндөр бат бөх шалны эдэлгээг уртасгагч будаг юм. Бетон шаланд зузаан хамгаалалтын үе үүсгэж, элэгдэл, химийн бодис, тос, чийг болон механик ачаалалд өндөр тэсвэртэй хамгаалалт бий болгодог. Нэг үеэр зузаан бүрхүүл тэгшилгээ үүсгэх боломжтой тул үйлдвэрийн зориулалтын шалны ажилд өргөн хэрэглэгддэг.
✅ Маш өндөр наалдацтай
✅ Элэгдэл болон зураасанд тэсвэртэй
✅ Химийн бодисын эсэргүүцэл сайтай
✅ Тоосжилтыг бүрэн зогсооно
✅ Зузаан хамгаалалтын үе үүсгэнэ
✅ Гөлгөр, гялгар гадаргуу бий болгоно
✅ Агуулах, үйлдвэр, авто зогсоолд тохиромжтой
✅ Уусгагчгүй тул агшилт бага, бат бөх чанар өндөр
Үйлдвэрийн шал
Агуулахын шал
Автомашины зогсоол
Үйлдвэрлэлийн талбай
Логистикийн төв
Бетон шалтай худалдааны төв
Тоосжилт ихтэй бетон гадаргуу
Үзүүлэлт: Хатаагч тусдаа 2 найрлагатай эпокси Гадаргуу Гялгар (Glossy)
Өнгө: Ногоон, Саарал
Онолын зарцуулалт: 3.2 кг/м² (2 мм зузаанд)
Шингэлэгч: Шаардлагатай
Савалгаа: 18л/ 24 кг (20 кг суурь + 4 кг бэхжүүлэгч)
Хадгалах хугацаа: 6–12 сар
Температур 5°C 10 цаг, 10°C 6 цаг, 20°C 4 цаг, 30°C2 цаг /Гар хүрэхэд хатах/
Температур 5°C 48 цаг, 10°C 36 цаг, 20°C 24 цаг, 30°C18 цаг /Бүрэн хатах/
Бетон нь хамгийн багадаа 28 хоног бэхэжсэн байх.
Тос, ус, тоос, элс, сул хэсгийг бүрэн цэвэрлэх.
Бетоны чийглэг 6%-иас бага байх.
Ан цав, завсрыг эпокси шаваасаар бөглөх.
Дараах грунт праймеруудтай хамт хэрэглэнэ:
CLEANPOXY CLEAR PRIMER
CLEANPOXY PENETRATE PRIMER DNY-200
Base(A) болон Hardener(B)-ийг 5:1 жингийн харьцаагаар холино.
Цахилгаан холигчоор 3–5 минут жигд хутгана.
Холисны дараах ашиглах хугацаа :
20°C-д 30 минут
30°C-д 20 минут
Шүдтэй шпатель
Резинэн шпатель
Тусгай эпокси тараагч хэрэгсэл ашиглан түрхэнэ.
Агаарын бөмбөлөг үүсэхээс сэргийлж 2 үе шаттай тарааж будна.
Агаарын температур: 5°C–35°C
Гадаргуугийн температур: 40°C-аас бага
Харьцангуй чийгшил: 80%-иас бага
Бетоны чийглэг: 6%-иас бага
⚠️ Гадна орчинд ашиглахыг зөвлөдөггүй. Эпокси будаг нь нарны UV туяанд өнгө өөрчлөгдөнө.
⚠️ Бороо, өндөр чийгшилтэй үед түрхэхгүй.
⚠️ Бусад төрлийн будагтай хольж хэрэглэхгүй.
⚠️ Түрхэх болон хатах үед агааржуулалт сайтай орчинд ажиллах.
⚠️ Амны хаалт, хамгаалалтын бээлий, нүдний шил хэрэглэх шаардлагатай.

Яг одоогоор ямар нэгэн сэтгэгдэл байхгүй байна. Хэсэг хугацааны дараа дахин шалгана уу.
Хэрэглэсэн бүтээгдэхүүнийхээ талаар сэтгэгдэл, үнэлгээ үлдээж бусад хэрэглэгчдэд зөв сонголт хийхэд нь туслаарай.
0